Даваа, 21 4-р сар 2014
You are here:

Өргөдөл гомдол

Фото галлерей

Эрэдэнэ сум
Image Detail

Сүлжээнд ...

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр269
mod_vvisit_counterӨчигдөр860
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1129
mod_vvisit_counterСүүлийн долоо хоногт5451
mod_vvisit_counterЭнэ сард14823
mod_vvisit_counterСүүлийн сард32100
mod_vvisit_counterВэб хуудсанд нийтдээ635071

We have: 5 guests, 4 bots online
Таны IP: 107.21.163.227
 , 
Today: 4-р сар 21, 2014

Нэвтрэх



Есөн гайхамшиг

Жижиг дунд үйлдвэр, хоршоо, худалдаа үйлчилгээ PDF Хэвлэх И-мэйл
Өнөөгийн байдал

      Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн аймгийн зөвлөгөөнүүдийг 320 гаруй үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, хоршоологчдыг хамруулан зохион байгуулж зөвлөгөөнөөс зөвлөмж уриалга гарган ажиллалаа.

      Дээрх зөвлөгөөнүүдийн шийдвэрүүдийг үндэслэн “Хоршооны хөдөлгөөнийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх” жилийн ажлын төлөвлөгөөнд үйлдвэржүүлэлттэй холбоотой асуудлуудыг тусган боловсруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг зохион байгууллаа..

      Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн болон Хоршоологчдын улсын зөвлөгөөнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдын төлөөлөл 61 хүнийг зөвлөгөөнд оролцууллаа. 

      ЖДҮХ сангаас 2011 оны эргэн төлөлтөөс 3 аж ахуйн нэгжид 220 сая төгрөгийн сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөс 25 иргэнд 97.5 сая төгрөгийн нийт 28 иргэн, аж ахуйн нэгжид 317.5 сая төгрөгийн зээл олгосноор 11 иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөжүүлж, 14 иргэн шинээр үйлдвэрлэл эрхэлсэнээр 26 ажлын байр хадгалагдаж 20 ажлын байр шинээр бий боллоо.

      Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд 876,0 сая төгрөгийн зээлийн санхүүжилт хүссэн   24 иргэн, аж ахуйн нэгжийн төслүүдийг хүлээн авч шалган төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 720,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 18 төслийг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч зээлийн эх үүсвэрийн асуудал шийдэгдээгүйгээс дээрх зээл олгогдоогүй байна.

      Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв ”Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалтыг 408 хүнд, Мерси кор олон улсын байгууллага бизнес эрхлэх ур дүй олгох болон технологийн чиглэлийн 92 сургалт, ярилцлагад 1653 хүнийг хамрууллаа.

      Хоршоологчдын улсын зөвлөгөөний уриалгыг хэрэгжүүлэх “Хөдөөг хоршоолох аян”-ы хүрээнд хоршооны хөгжлийн асуудлууд, хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай хууль, ноосны урамшуулал асуудал зэрэг сэдвээр 18 сумын 1148 малчид тариаланчид хоршоологчдод сургалт зохион байгуулж 56 хоршооны үйл ажиллагаанд үнэлгээ хийж хоршоодын удирдлагуудад зориулсан сургалтыг 7 хоршооны 42 иргэнд хийлээ.

      2011-2012 онд тус аймагт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн 24 хоршоо шинээр байгуулагдаж 11 хоршоо гишүүнчлэлээ өргөжүүлснээр өргөн хэмжээний гишүүнчлэл бүхий 35 томоохон хоршоод бий болж тэдгээрт 5303 гишүүн хамрагдсанаар үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжөөд байна. Аймгийн дүнгээр нийт 126 хоршоодод 6570 гишүүн хамрагдаж дээрх хоршоод 2,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байгаа нь аймгийн эдийн засгийн хөгжилд бодитой ахиц дэвшил гарахад үр өгөөжөө өгөөд байна.

      Аймгийн хэмжээнд жишиг хоршоогоор шалгарсан Эрдэнэ сумын “Малчны шинэ залгамж”, Бигэр сумын “Алтан тэвш”, Тонхил сумын “Өндөр- Индэр”, Дарив сумын “Буян-Ундрал”, Баян-Уул сумын “Сонжин богд”, Хөхморьт сумын “Сулин дэнж”, Бугат сумын “Алтайн Алаг хайрхан” хоршоод материаллаг баазаа өргөжүүлэн агуулах дэлгүүрээ засварлаж жишиг хоршооны хүрээнд хийсэн ажлын гүйцэтгэлээ гарган ҮХААЯ-нд хүргүүлж нийтдээ 56.0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, 67.0 сая төгрөгийн буцалтгүй тусламж авахаар болоод байна.  

      Хүнсний салбарт 73 иргэн, аж ахуй нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж гурил, талх, нарийн боов, дарс, чацарганы ундаа, тос, иоджуулсан давс, хиам, хэрчсэн гурил зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  
      Тус аймагт худалдаа, үйлчилгээний 485 цэг, нийтийн хоол үйлдвэрлэлийн 173 газар үйл ажиллагаагаа явуулж байна.
 

Comments  

 
0 #2 UNILAND 2012-04-24 01:55
:-) :-)
2 UNILAND 2012-04-24 01:42
Электрон шуудан: │ Электрон
хаяг: www.ulc.mn
Утас: 91995709│ Факс: 70102070
Монгол, Улаанбаатар 15160, Баянгол
дүүрэг 4-р хороо, Нарны гудамж-20,
Гермес төв, 303 тоот
Гарцаагүй танд хэрэгтэй!
Сайн байна уу манай компани тохижилт, цэцэрлэгжүүлэлт ийг таны эрэлт, хүсэл шаардлагад нийцүүлэн олон улсын чанар эрүүл ахуйн шаардлага хангасан
брэнд бүтээгдэхүүнээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Үүнд: Спорт талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тоглоом хиймэл зүлэг,
резин шал зэргийг нийлүүлэхээс гадна хашаа, саравч, сандал зэрэг бүх төрлийн төмөр хийцийн ажил хийж гүйцэтгэнэ.
жич: Манай бүтээгдэхүүн олон улсын чанарын шаардлагын SO9001:2008,EN1176-3:2008,EN71-1:2206 EN71-2:2006,GB/28001-2001,
сертфикаттай, МХЕГ-аар баталгаажсан.
Бид тантай хамтарч ажиллахдаа ямагт баяртай байх болно. Чанарын баталгаа, сэтгэл хангалуун найрсаг үйлчилгээг бид танд амлаж байна.
Quote
 
 
0 #1 UNILAND 2012-04-24 01:54
:-) :-)
2 UNILAND 2012-04-24 01:42
Электрон шуудан: │ Электрон
хаяг: www.ulc.mn
Утас: 91995709│ Факс: 70102070
Монгол, Улаанбаатар 15160, Баянгол
дүүрэг 4-р хороо, Нарны гудамж-20,
Гермес төв, 303 тоот
Гарцаагүй танд хэрэгтэй!
Сайн байна уу манай компани тохижилт, цэцэрлэгжүүлэлт ийг таны эрэлт, хүсэл шаардлагад нийцүүлэн олон улсын чанар эрүүл ахуйн шаардлага хангасан
брэнд бүтээгдэхүүнээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Үүнд: Спорт талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тоглоом хиймэл зүлэг,
резин шал зэргийг нийлүүлэхээс гадна хашаа, саравч, сандал зэрэг бүх төрлийн төмөр хийцийн ажил хийж гүйцэтгэнэ.
жич: Манай бүтээгдэхүүн олон улсын чанарын шаардлагын SO9001:2008,EN1176-3:2008,EN71-1:2206 EN71-2:2006,GB/28001-2001,
сертфикаттай, МХЕГ-аар баталгаажсан.
Бид тантай хамтарч ажиллахдаа ямагт баяртай байх болно. Чанарын баталгаа, сэтгэл хангалуун найрсаг үйлчилгээг бид танд амлаж байна.
Quote
 

Сэтгэгдэл бичих талбар


Security code
Refresh