Пүрэв, 17 4-р сар 2014
You are here:

Өргөдөл гомдол

Фото галлерей

Ажиг нуур
Image Detail

Сүлжээнд ...

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр468
mod_vvisit_counterӨчигдөр847
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт3467
mod_vvisit_counterСүүлийн долоо хоногт5094
mod_vvisit_counterЭнэ сард11710
mod_vvisit_counterСүүлийн сард32100
mod_vvisit_counterВэб хуудсанд нийтдээ631958

We have: 4 guests, 1 bots online
Таны IP: 54.196.196.72
 , 
Today: 4-р сар 17, 2014

Нэвтрэх



Есөн гайхамшиг

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэдээ
Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл олгох журам PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 08:17
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
 
2014.04.11                                         Дугаар 33                                         Алтай хот

Журам батлах тухай

      Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “Ж”, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
      1. “Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрөл олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
      2. Уг журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /О.Амгаланбаатар/-д даалгасугай.
      3. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 39 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


ДАРГА                              А. ДЭЛГЭРЖАРГАЛ
Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 4-р сарын 17, Пүрэв гариг, 08:22
 
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдаан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2014 оны 3-р сарын 21, Баасан гариг, 07:21
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдаан

      Аймгийн ИТХ-ын II хуралдаан 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрх зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэн аймгийн ИТХ-д Ардчилсан намын жагсаалтаар төлөөлөгчөөр сонгогдсон Т.Ганболд төрийн албанд шилжиж жагсаалтын дараагийн хүн М.Банзаагаяа аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож түүний бүрэн эрхийг зөвшөөрлөө.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 21, Баасан гариг, 08:08
 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2013 оны 10-р сарын 25, Баасан гариг, 04:11

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны мэдээлэл
2013.10.23                                                                                                    Алтай хот

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж Халамжийн сангийн зүйл ангийг батлах тухай асуудлыг хэлэлцээд Монгол улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны зардлыг 205 сая төгрөгөөр нэмэгдүүлэн 50-р тогтоолоор баталлаа.
      Аймгийн Хувьчлах хөрөнгийн жагсаалтанд өөрчлөлт оруулж, хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж хувьчлах хөрөнгийн жагсаалтаас Цээл сумын ЗДТГ-ын хөрөнгөд бүртгэлтэй УАЗ-31512 маркийн ГАА68-89 улсын дугаартай автомашиныг хасч, Баянтоорой тосгоны захирагчийн албанд шилжүүлэхээр олонхийн саналаар шийдвэрлэлээ. 

 
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2013 оны 7-р сарын 20, Бямба гариг, 07:40
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан
2013.07.20                                                                                                                     Алтай хот 

     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Алтай хотод хуралдаж Төрийн болон орон нутгий аж ахуйн нэгж байгууллагуудын 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн дүнгийн тухай асуудал, аймгийн Орон нутгийн өмчийн талаар 2013 оны эхний хагас жилд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс хэрэгжүүлсэн ажлын тухай, аймгийн 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тухай, аймгийн 2013 оны төсөв тодотгох тухай, Концеесын гэрээ байгуулах эрх олгох тухай, “Алтайн Ирээдүй” дэд хөтөлбөр батлах тухай, Мазаалайг Говь-Алтай аймгийн бахархал болгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцээд 7 тогтоол гаргаж холбогдох хэлтэс агентлагт хүргүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан ажиллалаа.
 
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 8-р сарын 13, Мягмар гариг, 07:47
 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2013 оны 4-р сарын 30, Мягмар гариг, 02:06
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо.
2013.04.30                                                                                                               Алтай хот
      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Засаг даргын зөвлөлийн гишүүд өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж “Бургастайн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай танилцуулга”-ыг хэлэлцэж төлөвлөгөөнд тусгагдах зарим зүйлийг тодруулан дараа хэлэлцэхээр, “Концессын зүйлийн жагсаалт батлах тухай” асуудлыг хэлэлцээд “Аймгийн соёл амралтын хүрээлэн”,”Хүнхэр зуслан” амралтын газрын цахилганы эх үүсвэр, “Андууд” зуслангийн цахилгааны эх үүсвэр, Харзат багийн нутаг дэвсгэрт байгаа хогийг дарж булах зэрэг ажлуудыг 2013-2014 онд хэрэгжүүлэх орон нутгийн концессын зүйлийн жагсаалт,  “Аймгийн хөгжлийн сангийн ажлын хэсэг байгуулж, хийгдэх ажлын төлөвлөгөө батлах тухай” асуудлыг хэлэлцээд “Аймгийн хөгжлийн сан”-ийн орон тооны бус ажлын хэсэг байгуулан ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр ажиллахаар тогтож, “Аймгийн хөгжлийн сан”-ийн үлдэгдэл хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталж, “Төрийн дээд шагналд зарим хүмүүсийг тодорхойлох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн 3 тогтоол гаргаж нэг асуудалд тэмдэглэлээр үүрэг чиглэл өгч холбогдох хэлтэс агентлагт хүргүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан ажиллалаа.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн П.Баасан   
2013 оны 4-р сарын 12, Баасан гариг, 02:59
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан
2013.04.11                                                                                        Алтай хот

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2013 дугаар 04 дүгээр сарын 09-ны өдөр хуралдаж “Говь-Алтай Баптист эльшадай сүм” байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Есөнбулаг сумын хэмжээнд 1 жилийн хугацаанд үйл аижллагаа явуулах зөвшөөрөл олгож, Төсөл сонгон шалгаруулах дэд комисс байгуулах тухай, Говь-Алтай аймгийн 9 гайхамшигийн тухай асуудлыг хэлэлцэн комиссын бүрэлдэхүүнийг томилон, Төрийн дээд шагналд зарим хүмүүсийг тодорхойлох тухай асуудлыг хэлэлцэн холблогдох журмын дагуу 3 хүний материалыг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүрүүлэн, Хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн 5 тогтоол гаргаж холбогдох хэлтэс агентлагт хүргүүлэн ажиллалаа.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
 
« ЭхлэхӨмнөх123ДараахиТөгсгөл »

Хуудас 3-с 1